Цэс Close

Аравдугаар сарын 15-наас гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй

Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцжээ.

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг танилцуулж байна.

1. ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн санал зэргийг харгалзан үзэж, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны арваннэгдүгээр сарын 01 хүртэл 22.00 цаг хүртэл болгон хязгаарлалаа.

2.Оюутны дотуур байранд халдвар тархаж байна. Тиймээс оюутнуудыг тусгаарлан эмчлэх байрыг шийдвэрлэх үүргийг ЭМ-ийн болон БШУ-ны сайдад үүрэг болголоо.

3. 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хилийн чанадаас ирж буй иргэдийг зочид буудалд тусгаарлахгүй. Харин нисэх буудалд шинжилгээ авч, гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах