Цэс Close

Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг өнөөдөр 20:00 цаг хүртэл бүртгэнэ

Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг өнөөдрийн 20:00 цаг хүртэл бүртгэх юм байна. Тус намын Үндэсний Бодлогын хорооноос гаргасан журмын дагуу ийнхүү бүртгэлийг явуулж байгаа аж.  АН-ын даргад УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Л.Гүндалай, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр нар АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм.  Нэгдүгээр сарын 19 буюу маргааш АН ээлжит бус их хурлаа Төрийн ордонд хийхээр болсон. Улмаар олонхын санал авсан нэр дэвшигчийг их хуралд оруулж батламжлуулах аж. Батламжилсан намын даргын нэрийг Дээд шүүхэд хүргүүлэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах