Ахлах ахлагч Ч.Батжаргал Ховд аймгийн Үенч сум хүртэл гүйхээр замдаа гарлаа

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны шилдэг тамирчин, Зэвсэгт хүчний 032-р ангийн ахлах ахлагч, ОУХМ Чулуудайн Батжаргал Ховд аймгийн Үенч сум хүртэл гүйхээр өнөөдөр өглөө 8:00 цагаас барианаас хөдөллөө.
Ч.Батжаргал, Монголд хэт холын марафон гүйлтийг таниулах сурталчилах зорилгоор 1700км замыг 20 өдөрт туулан төрөлх нутаг, Ховд аймгийн Үенч сумын 90, сургуулийнхаа 80 жилийн ойг угтаж гүйж байгаа юм. Тэрбээр 2015 онд Улсын аварга шалгаруулах хэт холын зайн гүйлтийн 12 цагийг 135 км гүйж Монгол Улсын рекорд тогтоож байв. 2021 онд Улсын аварга шалгаруулах 6 цагийн гүйлтэд 72км 500 м гүйж МУ-ын рекордыг шинэчилсэн.
Ч.Батжаргал танд болон гэр бүл, дасгалжуулагч, багийн гишүүдэд нь амжилт, эрүүл энхийг хүсье.
Таны тэвчээр, хатуужлыг бахархаж байна.





Сэтгэгдэл үлдээх