Цэс Close

Бага насны хүүхдийн өсөлт, хөгжлийн үнэлгээг хийнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бага насны хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлэх, сөрөг хүчин зүйлсийг илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв, улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тулгуурлан хэрэгжүүлэх юм. Тус ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нийслэлийн хүүхдийн сэргээн засах Бяцхан тэмүүлэл төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Тэрбээр “Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлэх, цэцэрлэгийн багш, ажилтныг үнэлгээ хийхэд сургах, хүүхдийн хоол, шим тэжээлийн чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдад мэдлэг олгох чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Албаныхны хэлж байгаагаар Хүн амын хоол тэжээлийн байдлын судалгаагаар бичил тэжээлийн дутагдал нь Монгол Улсын хүн амын бүх бүлэг, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тархалттай байгааг тогтоосон.

Бичил тэжээл буюу аминдэм, эрдэс бодисийн дутагдал нь Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархалттай, тэдний 27 хувь цус багадалттай, 21 хувь төмөр, 70 хувь А аминдэм, 90 хувь Д аминдэмийн дутагдалтай эсвэл хангалтгүй нөөцтэй байгаа талаар хэлж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах