Цэс Close

Барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг 100 хувь цахимаар авна

“Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)” бодлогын хүрээнд салбарын бүх төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах зорилготойгоор “Барилгын нэгдсэн мэдээллийн сан”-ийн вэб порталыг хөгжүүлж байна.

“Барилгын нэгдсэн мэдээллийн сан”-ийн вэб порталыг хөгжүүлсэнээр эхний шатанд барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлнэ. Цаашдаа салбарын бүх төрлийн үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл учруулахгүй шийдвэрлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах