Цэс Close

Бизнесийн мэдлэгийг 10000 залууст олгох P-MBA сургалтын хоёр дахь ээлжийн төгсөгчид төгсөлтийн гэрчилгээгээ авчээ

МҮХАҮТ-аас боловсруулсан Бизнесийн сэргэлтийн хөтөлбөрийн хүрээнд 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулахаар болж эхний ээлжид бүртгүүлсэн 300 залуу сургалтдаа хамрагдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Бизнесийн мэдлэгийг 10000 залууст олгох P-MBA /Personal MBA/ сургалтын хоёр дахь ээлжийн 300 суралцагч төгсөлтийн  гэрчилгээгээ МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Бизнес академийн захирал Д.Асралт, МБИҮНХ-ны гүйцэтгэх захирал Г.Галаарийдий нараас гардаж авлаа.
Энэ хугацаанд суралцагчид МҮХАҮТ-ын Их танхимд хичээллэж 12 модуль хичээлийг хоёр долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж улмаар бизнесийн төслийг хэрхэн үр өгөөжтэй бичих арга барилд суралцахаас гадна бизнесийн удирдлагын суурь ойлголтыг олж авах юм.
Бизнесийн мэдлэгийг 10000 залууст олгох P-MBA /Personal MBA/ сургалтанд нийт 10000 залууг шат дараатай хамруулах бөгөөд та энэхүү сургалтад бүртгүүлэхийг  хүсвэл http://forms.mongolchamber.mn/view.php?id=210131 линкээр хандаарай. Мөн 99077127 дугаар руу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах