Цэс Close

БНСУ-д өнөөдөр 1062 коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа.

БНСУ-д өнөөдөр 1062 коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа. Солонгост өнгөрсөн долоо хоногийн халдварын тархалтыг авч үзвэл: 950→1030→718→880→1078→1014→1062. Ийнхүү 1000-с дээш тохиолдол 4 дэх удаагаа бүртгэгдлээ. Нийгмээс зай барих хамгийн дээд түвшин 3-р түвшинд шилжих нөхцөл нь бүрдсэн боловч түр харзнасан байдалтай байна. Ерөнхий сайд Чон Сэ Гюн хэлэхдээ нийгмээс зай барих 3-р түвшинд шилжих нь төр дангаараа шийдвэр гаргах бус иргэдийнхээ дуу хоолойг сонсох нь зүйтэй хэмээсэн юм. Учир нь нийгмээс зай барих 3-р түвшинд шилжсэнээр 2.200.000 орчим газрын үйл ажиллагаа хаагдаж, зарим нь хаалгаа барихад хүрнэ гэсэн судалгаа гарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах