Цэс Close

БНСУ-ын MBC телевиз олимпын нээлтийн үеэр оролцогч улсуудын танилцуулгыг зүй бусаар тайлбарласандаа хүлцэл өчжээ

БНСУ-ын MBC телевиз олимпын нээлтийн үеэр оролцогч улсын танилцуулгыг зүй бусаар тайлбарласан хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Тодруулбал, Токио 2020 олимпын нээлтийг шууд дамжуулах үеэр Украйн улсын баг, тамирчид орж ирсэн бөгөөд тухайн үед Чернобылийн ослын зураг, Сальвадор улсын танилцуулгын зурганд биткойныг ашигласан байна. Мөн Гаити улсын баг тамирчдыг танилцуулах үеэр тус улсын Ерөнхийлөгч нь бусдын гарт ами алдсан талаар тайлбар хийн шууд дамжуулжээ.

Тэдний зүй бус үйлдэл үүгээр дуусаагүй бөгөөд Итали улсыг пиццагаар, Афганистан улсын тайлбар зурганд хар тамхины найрлаганд ордог намуу цэцгийг зөөж байгааг, Бүгд Найрамдах Доминикан улсын танилцуулгад шүүмжлэлд өртөөд байгаа америкийн мэргэжлийн бэйсболын тамирчиний зураг, Румын улсын танилцуулгад "Дракула" киноны зургийг тус тус гаргасан байна.

Олон нийт тэдний энэхүү үйлдлийг хурцаар шүүмжилсэн бөгөөд MBC телевиз хэвлэлийн бага хурал хийн албан ёсоор уучлал хүсчээ. Мөн өөрсдийн фэйсбүүк хуудастаа энэ талаар нийтлэн хүлцэл өчсөн байна.

world.kbs.co.kr

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах