Цэс Close

БНХАУ АНУ-аас авах байсан "Boeing" онгоцоо буцаажээ

БНХАУ-ын “Xiamen Airlines” компанид нийлүүлэхээр төлөвлөж байсан Boeing 737 MAX загварын онгоцыг АНУ-руу буцаажээ.

Тус үйл явдал өнгөрөгч бямба гарагт болсон бөгөөд одоодгоор онгоцыг буцаах шийдвэрийг аль тал гаргасан нь тодорхойгүй байгаа аж.

Сүүлийн үед АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан эрчимжиж, Трампын захирамжаар Хятадын импортын бараанд 145 хувийн гаалийн татвар ногдуулсан. Хариуд нь Хятад улс АНУ-ын бараанд 125 хувийн татвар тавьсан бөгөөд энэ нь нисэх онгоцны худалдан авалтад шууд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах