Цэс Close

БНХАУ болон Узбекистаны төрийн тэргүүн нар хэлэлцээ хийлээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж багаа Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтай Ши-Ан хотод хэлэлцээ хийлээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятад улс Узбекистаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжих бөгөөд Узбекистан өөрийн орны нөхцөл байдалдаа нийцсэн хөгжлийн замаар замнахыг дэмжинэ. Хоёр тал бие биенээ тууштай дэмжиж, харилцан найдвартай түнш, анд нөхөд байх ёстой. Бид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн тэлж, дэд бүтцээр холболдоыг ахиулж, эрчим хүч, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, орон нутаг, хүмүүнлэг, ядуурлыг бууруулах чиглэлээр солилцоо, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх ёстой. Хоёр тал мөн терроризм болон хөндлөнгийн оролцооны эсрэг хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хүчин зүтгэх ёстой гэжээ.

Тэрээр, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт нь Хятад-Төв Азийн харилцааны түүхэн дэх чухал хуудсыг бичиглэж байгаа бөгөөд Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэх гэж байна. Узбекистаны талтай Хятад-Төв Азийн механизмын бүтээн байгуулалтыг ахиулж, Хятад-Төв Азийн улам нягт хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Үүний хариу болгож Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев: Нэг Хятадын бодлогыг Узбекистан тууштай баримтална. Бид Хятад улсын маш найдвартай стратегийн түнш байсаар ирсэн, байсаар байх болно. Бид Хятад улсын ядуурлыг бууруулах туршлагаас суралцан, эл салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашид хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэхээс гадна дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлэх болно. Үүний зэрэгцээ Узбекистан, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна. Мөн Хятадын талтай хамт Хятад-Төв Азийн механизм зэрэг олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах