Цэс Close

БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар форумд оролцохоор болжээ

Энэ жил “Бүс ба зам" санаачлалын 10 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан олон улсын хамтын ажиллагааны  гурав дахь чуулга уулзалтын албан ёсны цахим хуудас ашиглалтад орсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл  "Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалт "Бүс ба зам"-ыг өндөр чанартай, хамтаар бүтээн байгуулж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрье гэсэн уриан дор энэ  сарын 17-18-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдахаар болжээ. ТУс чуулга уулзалтын нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, чуулга уулзалтын зочдод зориулсан цайллагад оролцож, хоёр талын арга хэмжээ зохионо гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь Ин мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах