Богино хугацаанд 38кг жин хассан мукбан од Сүбиний өгч буй зөвлөгөө
Солонгосын мукбан бичлэгийн од Ян Сүбин сүүлийн үед эрчимтэйгээр жингээ хасч байгаа билээ. Тэрээр богино хугацаанд 38 кг хасч чадсан бөгөөд өөрийн жин хассан сэтгэгдэл болон туршлагаасаа хуваалцжээ.
Ингээд түүний жингээ хасахыг хүссэн хүн бүрд дараах зөвлөгөөг танилцуулж байна.
- Турна гэдэг зөвхөн хоолны дэглэмээс шалтгаалахгүй.
- Дасгал хөдөлгөөн гэдэг сонголтоор хийдэг зүйл биш. Үүнийг заавал хий.
- Бие махбод гэнэт биш бага багаар өөрчлөгддөг.
- Дасгал хөдөлгөөн хийх цорын ганц арга зам бол фитнес биш. Удаан хугацаанд хийж чадах зүйлээ ол.
- Өлслөө гээд турдаггүй. Хэрвээ турж байгаа юм шиг санагдвал булчин болон биеийн шингэнээ алдаж байна гэсэн үг. Битгий өлс.
- Өдөр бүр жингээ үзэхийн оронд биеийнхээ зургийг дарж баримтжуул.
- Өөртөө хатуу ханд. Хоол идсэнийхээ дараа харамсаж суухын оронд анхнаасаа идэхгүй бай.
- Завгүй гэж дасгалаа хойшлуулж болохгүй. Та зав гаргах ёстой.
- Эрүүл хооллолтын хүснэгт зохио. Мэдэхгүй байвал YouTube үзэж учир мэдэх хүмүүсийн зөвлөгөөг сонс. Таргалалт бол өвчин гэжээ.
Тэрээр хоол хүнсэндээ уураг, ногоон өнгийн хүнсний ногоог түлхүү хэрэглэж, элсэн чихэр болон цардуулын хэрэглээгээ багасгасан байна. Мөн юу ч хамаагүй иддэг байснаа больж гол төлөв өндөг, тахианы цээж мах, мөөг, сонгино, навчит ногоонуудыг түлхүү хэрэглэдэг болжээ.
Сэтгэгдэл үлдээх