Боксын ДАШТ-д оролцох тамирчид маргааш Белград руу ниснэ
Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 22-нд Серби улсын нийслэл Белград хотод эхэлнэ.
108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллана.
Мөн олон улсын шүүгч Г.Бадрах ДАШТ-д Монгол улсаас оролцсон анхны шүүгч болно.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- 48 кг Г.Ган-Эрдэнэ /ОУХМ/
- 51 кг Х.Энмандах /ОУХМ/
- 54 кг Э.Баярсайхан /СМ/
- 57 кг Х.Энх-Амар /ОУХМ/
- 60 кг О.Тулга /СМ/
- 63.5 кг Б.Мишээлт /СМ/
- 67 кг Б.Чинзориг /ОУХМ/
- 71 кг О.Бямба-Эрдэнэ /СМ/
- 75 кг У.Мөнх-Эрдэнэ /МУГТ/
Эх сурвалж: Монголын боксын холбоо
Сэтгэгдэл үлдээх