Н.Гантулгын “Яруу найрагчийн Ижий” ном хэвлэгдлээ

"Өдрийн сонин"-ы албаны дарга, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын "Яруу найрагчийн ижий" ном хэвлэгдлээ.
Тэрбээр номынхоо тухайд "Үе үеийн тэнгэрлиг их найрагчдынхаа ижий нарын шүншгийг амсаж сүү, хайр асгаруулж бичсэн “Яруу найрагчийн ижий” хөрөг тэмдэглэл, гэгээн уянгын бүтээл минь хэвлэгдлээ. Их Нацагдоржоосоо аваад Цэндийн Дамдинсүрэн, Чойжилжавын Лхамсүрэн, Цэгмидийн Гайтав, Бэгзийн Явуухулан, Дэндэвийн Пүрэвдорж, Доржийн Гомбожав, Тангадын Галсан, Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Шагдарын Дулмаа, Данзаннямын Шагдарсүрэн, Рэнчиний Чойном, Долгорын Нямаа, Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Дамдинсүрэнгийн Урианхай, Зундуйн Дорж, Санжаажавын Оюун, Тоомойн Очирхүү, Бямбажавын Хүрэлбаатар, Чагнаагийн Пүрэвдорж, Гомбожавын Мэнд-Ооёо, Очирбатын Дашбалбар, Цэндийн Чимиддорж, Дамбын Төрбат, Долгорын Цэнджав, Загдын Түмэнжаргал, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир, Хайдавын Чилаажав, Жамсрангийн Баяржаргал, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шагдарын Лхамноржмаа нарын Монголын яруу найргийн бурхдыг төрүүлсэн ижий нарын халуун сүүг залгилж, хайр энхрийллийг нь мэдэрч, хишиг буяныг нь амсаж энэхүү номыг туурвилаа. Мөн найргийн алтан харгуйд уулзаж, хацраа үнсүүлж явсан найрагчдынхаа ижий нарыг дурслаа. Олон сайхан найрагч ах нартайгаа төрсөн буурин дээр нь хайрт ижийг нь дурссанаа зүрхнийхээ уярлаар буулгалаа. Бурхнаас хайрласан шагнал юм шиг сэтгэл ханаж сууна" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх