Цэс Close

Бэкхён дахин дээд амжилтыг тогтоожээ

Солонгосын алдарт EXO хамтлагийн гишүүн Бэкхён бие даасан гурав дахь цомгоо гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүний шинэ цомог болох 'Bambi' хулдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд сая гаруй хувь борлуулагджээ.

Ингэснээр тэрээр Солонгосын дуу хөгжмийн салбарын түүхэнд хамтлагийн цомгоороо ч, ганцаарчилсан цомгоороо ч ‘Million Seller’ болж чадсан хоёр дахь уран бүтээлч болж байна.

Энэ талаар Бэкхён “Юун түрүүнд манай EXOL-үүд, фенүүддээ үнэхээр их баярлалаа. Миний тухай бодох үед гэгээлэг, таатай, бахархам сайхан сэтгэгдэл төрдөг байлгахын тулд үргэлж хичээнгүйлэн ажилланаа. Хайртай шүү” хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.

Эх сурвалж: SOOMPI

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах