Бүлэг этгээдүүд хүний хоолойг боож, гар утсыг нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний гурван сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгдсэний дийлэнх нь гар утсаа дээрэмдүүлжээ.
Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаа явуулахад бүлэг согтуу этгээдүүд 47 настай эрэгтэйн хоолойг боож, аминд нь аюултай үйлдэл гаргаж, гар утсыг нь дээрэмдээд зугтаасан байв. Цагдаагийнхан хэрэгтнүүдийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Хөвсгөл, Архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байжээ.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд:
- Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон иргэд
- Гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон хохирол учруулдаг.
Иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх