Цэс Close

Бөхийн өргөөнд хүүхдүүд үндэсний болон самбо бөхөөр хичээллэх боломжтой болжээ

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр өсвөр үеийн хүүхэд багачуудын дунд монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгоор Бөхийн өргөөний их танхим болон Биеийн тамир спортын улсын хороо, Спортын төв ордны бөхийн зааланд Монголын Хүүхдийн Ордны үндэсний бөхийн дугуйланг хичээллүүлэхээр боллоо.

БТСУХ-ны дарга О.Баттулга “Хүүхэд багачуудыг спортоор хичээллэх, эрүүл чийрэг байлгах, спортод татан оруулах хүрээнд санамж бичиг байгууллаа.

Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны зүгээс тухайн ордны спортын дугуйланд хүүхэд багачууд хамрагдах, тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлж, заал танхимаар хангахаар зорьж байна” гэв.

Жич: БТСУХ-ноос анх мэдээлэхдээ дугуйлангийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй хичээллүүлнэ хэмээн зөрүүтэй мэдээлэл өгснөө залруулав. Тодруулбал тус байгууллагууд бөхийн дугуйлангийн хүүхдүүдэд заалаа үнэгүй ашиглуулахаар болсныг хүүхдүүдийг үнэгүй хичээллүүлнэ хэмээн ташаа мэдээлжээ.

Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барихаар төлөвлөжээ.

Анх Монголын Пионер сурагчдын ордон 1958 онд үүсэн байгуулагдсан үеэс эхлэн Монголын үндэсний бөх, чөлөөт бөхийн спортын сургалт хичээллэж эхэлсэн түүхтэй.

 

Эх сурвалж: БТСУХ, МХО

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах