Цэс Close

Б.Бат-Эрдэнэ: Зөрчил гаргасан шатахууны компаниудын зөвшөөрлийг яам цуцлахгүй байна

ШӨХТГ, ГЕГ, ИНЕГ, МХЕГ, Газрын тосны газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун импортлогч 28 ААН-ийн 19 агуулах, 10 вагон, 17 ШТС-аас түүвэрчилсэн нийт 76 дээжид шалгалт хийжээ. Ингэхэд 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна.

Зөрчлөөс дурьдвал...

  • 32 дээжээс 13-т нь октаны тоо стандартад зааснаас бага эсхүл их тодорхойлогдсон. 10 ААН зөрчилтэй гарсан.
  • Долоон дээжид механик хольц тодорхойлогдсон. Зургаан ААН зөрчилтэй гарсан.
  • Есөн ААН-ийн АИ-92 бензиний октаны хэмжээ бага байсан.
  • Дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага байсан зөрчлүүд илэрсэн.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: 2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд хандаж зарим ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байна. Тиймээс бид мөн албан шаардлагыг яаманд хүргүүлж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад хуурамч шатахуун тогтоогдоогүй. Олон улсад шатахууны чанарыг шалгадаг 18 үзүүлэлт байдгаас Монгол Улс өнөөдөр 14 үзүүлэлтийг л шинжилж чадаж байгаа. Энэ 14 үзүүлэлтээс 9 үзүүлэлтэд нь зөрчил илэрсэн байна. Мөн ганц зөрчилтэй компани огт байхгүй ба доод тал нь хоёр зөрчилтэй байна. Ингээд  зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах