Цэс Close

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2021.10.12/ 2022 оны төсөвтэй холбоотой мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр энэ үеэр НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33 хувь далд байна гэж тооцож байна. 2017 онд 45 хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67 хувьд хүрсэн. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10 хувьд хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй.

2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130 хувь, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа аж. Энэ нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах