Цэс Close

Дорноговь аймгийн АТТ-ийн дарга асан Б.Хүдэрболдыг 10 хоног цагдан хорино

Дорноговь аймаг дахь Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ-ийн удирдлагын дэмжлэгээр нийслэл рүү шилжин ирж удирдах албанд томилогдоод удаагүй Б.Хүдэрболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Улмаар АТГ-аас  наймдугаар сарын 31-нд түүнийг  хойшлуулшгүй ажиллагаа явуулж Б.Хүдэрболдыг  48 цагийн хугацаатай цагдан хорьсон.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа өчигдөр /2021.09.02/ дууссан бөгөөд үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих прокурорын саналыг шүүх хэлэлцэж улмаар 10 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. 

Түүнийг Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ийн шалгаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах