Цэс Close

Б.Чойжилсүрэн: Ирэх долоо хоногт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулахаар БНХАУ-ын талтай тохирсон

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын "Бүс ба зам санаачилга" олон улсын хуралдаанд оролцохдоо хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулахаар хоёр талаас тохироод байна. БНХАУ-ын бүх төрийн байгууллагын холбогдох шийдвэр гарсан. Монголын талаас төслийн бэлтгэл ажил хийгдэж дууссан" гэлээ.

БНХАУ-аас нийт 253 сая ам.долларын зээл авах ба 20 жилийн хугацаатай, хүү нь 2% байна. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлөх нөхцөлтэй аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах