Цэс Close

Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг тасалдуулах оролдлогыг нүүрсний хулгайтай холбоотой бүлэглэлээс удаа дараа хийсэн

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” амжилттай өндөрлөлөө.  Сонсголыг хааж Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр үг хэлсэн бөгөөд сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй ч бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримтын хамт иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болгож чадлаа гэж мэдээллээ.

Тэрээр... Түр хорооноос 2023 ны арванхоёрдугаар сарын 4-7, 18-22-ны өдрүүдэд холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариут авач, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан бөгөөд давхацсан тоогоор нийт 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 буюу 72.6 хувийн гэрч хүрэлцэн ирж оролцсон байна.

Нүүрсний сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого нүүрсний хулгайтай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг энд зориуд тэмдэглэе.

Мөн УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулж ажиллуулах, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн хууль зөрчсөн олон ажиллагааг ард түмэнд  нээлттэй болгох түүхэн шийдвэрийг гаргахад улс төрийн манлайлал үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, "Нүүрсний хулгай"-тай тэмцэх ажлыг эхнээс дэмжиж, улс төрийн эр зориг манлайлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, идэвх санаачилгатай ажилласан УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны гишүүд та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн сонсгол нь шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоох, хариуцлага тооцох, Монголын ард түмний өмч, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зөв зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах