Цэс Close

Б.Энхбаяр: Танхимын хууль баталснаар эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж, эрх зүйн орчин сайжирна

Улс орны нийгэм, эдийн засагт томоохон ахиц дэвшил авчрах Танхимын тухай хууль тун удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулийн төсөл нь бизнесийн эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэхэд гол “малгай” болж өгөх гэдгээрээ тун ач холбогдолтой хууль юм. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж олонхоороо дэмжсэн.

Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн нэгж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлнэ. Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн болон салбарын танхим, гадаад улс дахь төлөөлөгчийн газраас бүрдэх нь зүйтэй. . Хуулийн төсөл батлагдсанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бие даасан байдлыг хангах, аж ахуй эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төр хувийн хэвшлийг хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах