Цэс Close

Б.Энхболд: 10 хүртэлх насны хүүхдийг автомашины арын суудал дээр зориулалтын суудалд суулгаагүйгээс ямар нэг осол болоход хүүхэд шидэгдэж, амь нас хохирч байна

ТЦА-наас хүүхдийг буруу тээвэрлэснээс осолд өртөж, амь насаа алдах тохиолдлууд гардгийг анхаарууллаа.

Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд "Зам тээврийн ослын дийлэнх буюу 70-80% орон нутгийн замд гарч байна.  Машин дотор хүүхдийг буруу тээвэрлэснээс 2022 онд 70 гаруй хүүхдийн амь нас хохирсны 53 нь орон нутгийн замд, 2023 онд 50 гаруй хүүхдийн амь нас хохирсноос 30 гаруй нь орон нутгийн замд зорчигч хэлбэрээр явж байгаад амь нас хохирсон харамсалтай ослууд гарсан.

2024 оны эхний улиралд 10 хүүхдийн амь нас хохирсон.

Хүүхдийг буруу тээвэрлэж буй тохиолдлууд:

Нэгдүгээрт: машины урд суудал дээр эцэг, эхчүүд өөрсдөө бүсээ зүүсэн хэрнээ хүүхдээ бүсгүйгээр өвөр дээрээ суулгасан байдаг. Энэ үед зам дээр ямар нэгэн саад гарахад өөрсдөө урд цонхоо мөргөн гэмтэж үлдэхэд хүүхэд цонхоор шидэгдэн унахдаа гэмтэл авснаас үхэлд хүргэх байдлыг бий болгож байна.

Хоёрдугаарт: 10 хүртэлх насны хүүхдийг автомашины ард талын суудал дээр зориулалтын суудалд суулгаагүйгээс ямар нэг осол болоход хүүхэд шидэгдэж, амь нас хохирч байна. Хүүхдийг буруу тээвэрлэснээс осолд өртөж байгааг анхаарах хэрэгтэй" гэв.

Бага насны хүүхдийг машины урд суудалд суулгахгүй байх, ард талын суудалд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах эсвэл харгалзах хүнтэй байлгахыг зөвлөж байна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах