Цэс Close

Владимир Путин: Нацизм өнөөдөр нүүр царайгаа өөрчилсөн ч Орос улс дэлхий дээрх жинхэнэ эрх чөлөө, шударга ёс, энх тайван, аюулгүй байдлыг эрэлхийлж буй хүчинтэй хамтраад түүнийг бүрмөсөн устгах болно

Ленинградыг батлан хамгаалах тулалдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 27-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо цуврал арга хэмжээ зохион байгуулжээ. ТУс арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцсон байна.

Мөн эл өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар эх орноо хамгаалах дайны хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцжээ.  Хөшөөний төв баримлын өндөр нь 47 метр бөгөөд хөшөөний тавцан дээр ОХУ-ын бүс нутгуудаас ирүүлсэн түүхэн материалын дагуу 150 зураг дүрсийг сийлсэн байна.

Нээлтийн  үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Нацизм өнөөдөр нүүр царайгаа өөрчилсөн ч Орос улс дэлхий дээрх жинхэнэ эрх чөлөө, шударга ёс, энх тайван, аюулгүй байдлыг эрэлхийлж буй хүчинтэй хамтраад түүнийг бүрмөсөн устгах болно" хэлжээ. Харин Беларусын Ерөнхийлөгч Лукашенко "Орос, Беларусь энх тайвнаар яриа хэлэлцээ хийхийг үргэлж уриалсаар ирсэн бол үүний угтвар нөхцөл нь хоёр орны түүхэн дурсамж, эх орны дайны үнэнийг хүндэтгэх хэрэгтэй. Орос, Беларусь найрсаг алхмуудыг хүлээн авахад бэлэн" гэжээ.

Сануулахад, Ленинградын төлөөх тулалдаан Эх орны дайны жилүүдэд хамгийн урт үргэлжилсэн бөгөөд  бүслэгдсэн Ленинград 872 өдрийн турш амьдралын төлөө тэмцэж байсан түүхтэй.  Хотын төлөөх тулалдаан 1941 оны долоодугаар сарын 10-нд эхлэн Финийн анги нэгтгэлийг хотын захаас зайлуулан хил хүртэл нь шахсан Выборг-Петрозаводын ажиллагаа явагдсан 1944 оны наймдугаар сарын 9 хүртэл үргэлжилсэн юм. Улмаар  1965 оны тавдугаар сарын 9-нд Ленинградад “Баатар-хот” цолыг бусад хотуудаас түрүүнд нь олгож байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах