Цэс Close

Гадны хэвлэл: УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар гүтгэлэг тараасандаа залруулга хүсч, албан мэдэгдэл гаргажээ

УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар гадны хэвлэл дээр удаа дараа гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарч байсан нь дараах баримтаар нотлогдож эхэллээ.  АНУ-ын лобби компани болох “Ди-Си-Ай” /DCI Group/ группээс гаргасан албан мэдэгдэлд МАН болон УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар гүтгэлэг тарааснаа залруулан мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд тус компанийг Монголын АН нь хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, үүнийг нь мэдсэн даруйдаа АН-тай байгуулсан гэрээгээ цуцалсан, экс ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Сү.Батболд болон Монголын улс төрийн талаар ташаа мэдээлэл тарааж байсан тул өмнө нь хэвлэлээр гаргасан мэдээлэл нь бодит бус гэдгээ хүлээн зөвшөөрч энэ тухайгаа маш тодорхой дурдсан байна.

Сүүлийн жил гаруй хугацаанд гадаад, дотоодын хэвлэл мэдээллээр түүнтэй холбоотой элдэв мэдээлэл гарч байсан нь Монголоос гадаадын өндөр хөлс бүхий пиар, лобби компаниудад захиалан тараасан улс төрийн зорилго бүхий худал гүтгэлэг байсан нь ил болсон бөгөөд энэ талаар “Ди-Си-Ай” /DCI Group/ группийн залруулга хүссэн албан мэдэгдлээс нотлогдож байна.

Түүнчлэн, Нью Йорк зэрэг гадаад улсын шүүхэд үүсгэсэн гэх илэрхий хуурамч нэхэмжлэл нь аль хэдийнээ гүтгэлэг гэдэг нь нотлогдож Сү.Батболдыг ямар ч холбогдолгүй болохыг нь гадаад улсын шүүхийн шийдвэр хэдийнэ гарсан байтал өнөөг хүртэл зорилготойгоор мушгиж гүтгэсэн мэдээллийг тараасаар байгаа аж.

Гүтгэх болсон гол учир нь Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Сү.Батболд болон МАН-ын нэр хүндийг харлуулан гутаах зорилготойгоор өрсөлдөгч талаас хийгдсэн зохион байгуулалттай бохир хар технологи явагдсан гэдэг нь ил тодорхой байгаа юм.

Х.НАРАН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах