“Гамшиг онцгой нөхцөл байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалын үйлчилгээ үзүүлэх” сургалт үргэлжилж байна
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн мэргэжлийн ангийн гишүүдийг чадавхжуулах зорилготой сургалтыг Орхон аймагт тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Онцгой байдлын ерөнхий газар, Орхон аймгийн онцгой байдлын газар, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Орхон аймгийн Улаан Загалмайн Нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.
Сургалтад Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн гишүүд, тухайлбал аймаг тус бүрээс 6 хүний бүрэлдэхүүнтэй баг, нийт 36 хүн оролцож байна.
СУРГАЛТЫН ҮР ДҮНД:
Гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэхэд салбар дундын хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх;
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,
Гамшигт өртсөн иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэхэд суралцах зэрэг юм.
Сэтгэгдэл үлдээх