Цэс Close

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал амжилттай хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг энэ сарын 2-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат багтсан аж.

Мөн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч, Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр, Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва, Б.Ганхүрэл, Б.Баатарцогт, мэдээгүйжүүлэгийн эмч Т.Санчир-Од болон сувилагч н.Бадмаа, н.Бямбажав, н.Ундармаа, асрагч н.Баасанжаргал нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Эх сурвалж: ГССҮТ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах