"Ковид-19"-ийн вакцины талаарх түгээмэл асуулт хариулт
Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг илрэх вэ?
Вакцин тарьсан хэсэг газар улайх, хавдах, загатнах, халуун оргих шинж илэрч болно. Мөн биеийн ерөнхий хариу урвал болох халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, булчирхай томрох г.м шинжүүд илэрч болох ба эдгээр нь 2-3 хоногийн дотор өөрөө аяндаа арилна. Хэрэв 3 хоног дотор арилахгүй байвал та өрхийн эмч болон хяналтын эмчдээ хандаарай.
Сэтгэгдэл үлдээх