Цэс Close

Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт боллоо

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд "Эрчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв"-тэй хамтран Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Нийслэл, дүүргүүдийн гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжил дэх аавын оролцооны уламжлал”, “Хүүхдийн хүмүүжил дэх аавын нөлөөллийн талаарх онолын үзэл баримтлал ба өнөөгийн тулгамдаж буй асуудал”, “Аав дүр ба аавын үүрэг хариуцлага”, “Хүүхдэд зориулах үр бүтээмжтэй цагийн нөлөөлөл”сэдвээр лекц уншсан юм.
Сургалтад хамрагдсан аавууд хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн уламжлалт сэтгэлгээ, онцлог шинж, тулгамдаж буй асуудал, аавын үүрэг хариуцлагын талаар танин мэдэж, хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд эерэг хувь оруулна гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах