Цэс Close

Гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарна

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2023.03.24/-ний өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнас Такагчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал, төвлөрсөн шугам сүлжээний дутагдалтай хэсгийг тэлэхэд сэргээгдэх эрчим хүчний холимог эх үүсвэрээр хангах асуудалд салбар яам онцгой анхаарал хандуулж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэллээ.
Салхин болон эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлд дэвшилтэт технологийг ашигласан төсөл боловсруулж, Улаанбаатар хотын гэр хорооллын сонгосон байршлуудад хэрэгжүүлэх талаар талууд санал солилцож, хамтран ажиллахаар тохирлоо.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрээ буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжтойг илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд хамтын ажиллагааг эхлүүлэхээр талууд санал нэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах