Цэс Close

Г.Занданшатарын Засгийн газар 100 хонох уу

Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар 100 хонохгүй нь бололтой гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Учир нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өчигдөр өөрийн цахим хуудастаа "Засгийн газарт хамтрахаа болвсон нь дээр гэх саналыг зөвшөөрсөн ИЗНН-ын дарга Б.Батбаатарт баярлалаа" хэмээн нийтэлсэн. Төд удалгүй тус мэдээллийг тус намын дарга БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Зөв магадгүй” хэмээн өөрийн цахим хуудаст нийтэлжээ.

May be an image of 1 person and text

Бид энэ талаар тодруулах гэсэн боловч БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар одоогоор гадаадад ажиллаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Ямартай ч  ИЗНН-ын Улс төрийн зөвлөл ирэх сарын 1-ний даваа гарагт хуралдаж, намын дотоод асуудал болон хамтарсан Засгийн газарт ажилласан хугацааны үр дүнг хэлэлцэхээр болсон. Энэ нь магадгүй шинэхэн Ерөнхий сайдын Засгийн газрын 100 хонох эсэхийг шийдэж магадгүй юм.

"Улс Терийн Зевлелийн хурлын зар € ИзнН Ирганий Иргзнийзоригногоон Зорит Horoow Нам ИЗНН-ын УТЗ 2025 оны 09 дугээр сарын 01-ны едрийн 19 цагт Тев намын байранд хуралдахаар товлогдлоо. Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 34 дэх Еренхий сайд Гомбожавын Занданшатарын тэргуулсэн Засгийн газартай Иргэний Зориг Ногоон нам хамтран ажилласан хугацааны yp dyH, ажлын хэрзежилт, цаашид авч хэрэежуулэх арга хЭмжЭЭ 2025 оны 09 дугээр сарын 14-ны Намын Ээлжит бус XII Их хурлын бэлтгэл ажлын талаар 2027 оны Еренхийлеечийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын Зевлелийн ажлын явц ·Бусад ИРГЭНИЙ 3ОРИГ НОГООН НАМ" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Бид тус хуралдаанаас гарсан шийдвэрийг цаг алдалгүй мэдээлэх болно.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах