Цэс Close

Г.Ёндон: Цаашид төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу

Өнөөдөр ЗАсгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Манай улсын шатахууны нөөц сэргэж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импортолж буй 17 вагон буюу 1034 тонн шатахуун Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирлээ. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэн яваа 12 вагон, 724 тонн шатахуун ирж байгаа.

Түүнчлэн өнөөдөр Хөх хотоос ачигдсан 50 вагон өглөө 11:25 минутад Эрээнд ирээд байна. Эдгээр шатахуун орж ирснээр нөөц нэмэгдээд явна.

Есдүгээр сард үүссэн шатахууны хомсдол, үнийн асуудал хоёр харилцан уялдаатай. Тийм учраас төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүй. Шатахууны үнэ төрийн шийдвэрээр бус гадаад зах зээлээс хамаардаг.

Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд Төр оролцож импортлогч аж ахуй нэгжүүд маань зургадугаар сарыг хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд ААН-үүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тиймээс цаашид төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах