Цэс Close

Дани улс AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө хаслаа

Өчигдөр Дани улсын засгийн газар Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавриусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасаж байгааг зарлажээ.Уг вакциныг цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй гэж үзээд ийм шийдвэр гаргасан байна.

Ингэснээр Дани улсын эрх баригчид дархлаажуулалтын төвүүдэдээ тараасан 2.4 сая AstraZeneca вакциныг буцааж татахаар болсон бөгөөл тус улсын дархлаажуулалтын хөтөлбөр саатах нь тодорхой болжээ. 

Дани улсад вакцины дараах цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Тэдгээрийн нэг болох 60 настай эмэгтэй нас барсан байна. Коронавирусийн тархалтыг хянаж чадаж байгаа, бусад вакцины нөөц байгаа тул AstraZeneca вакцинаас татгалзах боломжтойг Дани улсын албаны эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн байдлаар тус улсын нэг сая орчим иргэн вакцинжуулалтад хамрагдаад байгаагийн 150,000 орчим нь AstraZeneca вакциныг тариулсан байна. Бусад нь Pfizer болон Moderna компаниудын бүтээсэн вакциныг тариулжээ.

Дани улс буцааж татсан AstraZeneca вакцинаа хэрхэх талаар шийдвэр гаргаагүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах