Цэс Close

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн баяжмал, хүдрийг барьцаалж зээл авчээ

УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:  -"Кью Эс Си" компанид өөрийн хөрөнгө байдаггүй байсан юм уу. Яахаараа төрийн өмч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр эзэмшиж буй болохоос биш, тус төрийн өмчийн компанийн эзэмшлийн 130 тоннын даацтай "Белаз"-аас эхлээд, Ховог барьцаалдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь Төмөртэйн орд газрын үйлдвэрийг нь, мөн бэлэн ухаад гаргасан баяжмалыг нь барьцаалаад 71 сая ам.доллар авдаг юм бэ. Энэ нь баримтаар гараад ирлээ. Энэ дээр та бүгдийг тайлбарыг сонсмоор байна. "Кью Эс Си" барьцаалах хөрөнгөгүй, цаасны компани байсан юм уу.  Хөгжлийн банкнаас  асууя. Хэрвээ "Кью Эс Си" компани зээлээ төлж чадахгүй бол хариуцлагыг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр хариуцах зохицуулалттай байна уу?

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК: Төмрийн хүдэр дундаж агуулга нь 52 хувьтай, 116 тэрбум төгрөг барьцаалсан байдаг. Мөн төмрийн хүдрийн хуурай баяжмал буюу 58 хувиас дээш агуулгатай 29.5 тэрбум төгрөг гэж барьцаалсан байдаг. Нэг ёсондоо тухайн үед Төмөртэйн ордын төмрийн хүдрийн баяжмалыг барьцаалсан байдаг. Нийт 3.3 сая тонн төмрийн хүдэр, 500 мянган тоннтой тэнцэх хэмжээний хуурай баяжмал барьцаалсан байдаг. Мөн ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүдийг давхар барьцаалсан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах