"ДЭЗЭРЭТ" олон улсын энэрлийн байгууллагаас ГССҮТ-д 100 тэргэнцэр хандивлалаа
Яаралтай тусламжийн тасагт өдөрт 450-500 орчим хүн үйлчлүүлдэг ГССҮТ-ийн тусламж үйлчилгээний чухал хэрэгслийн нэг болох тэргэнцрийн тоог нэмж, шинэчилснээр мөчдийн хугарал, тулгуур эрхтний гэмтэл, хүнд бэртэлтэй үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаатай уулзалт хийж, эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга замуудын талаар санал бодлоо хуваалцсан байна.
Уулзалтаар эмнэлгийн орц гарцаар тусгай хэрэгцээт автомашиныг чөлөөтэй нэвтрүүлэхэд чиглэсэн авто замын засвар, тэмдэг тэмдэглэгээний асуудал, хүнд өвчтөн тээвэрлэн ирж буй нисдэг тэрэгний агаарын урсгалыг хааж болзошгүй барилга байгууламжийн үйл ажиллагааг судлах, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг дэмжих, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл үлдээх