Цэс Close

Сүүлийн дөрвөн жилд объектын гал түймрийн улмаас 124 хүн амиа алдсаны 70 гаруй хувь нь шөнийн цагт болжээ

Сар шинийн баяр амралтын өдрүүдийн аюулгүй байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Байгаль орчны газар, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс хамтран мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар, Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гал түймэр, гамшиг ослын 6.750 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 1.205 нь үер устай холбоотой дуудлага байв.

Дээрх дуудлагын

  • 48.6 хувийг гэр хороололд гарсан гал түймэр
  • 28.5 хувийг нийтийн орон сууцны барилга байгууламжид гарсан гал түймэр тус тус эзэлж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн статистик мэдээгээр объектын гал түймэрт 124 хүн амь насаа алдсан бөгөөд

  • 72.6 хувь нь шөнийн цагаар
  • 27.4 хувь нь өдрийн цагаар гал түймэрт өртөж амь нас нь эрстсэн байна.

Иргэд ихэвчлэн шөнийн цагаар санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн амь нас эрсдэх асуудалтай тулгарч буйг энэ мэдээллээс харж болно. Мөн сүүлийн дөрвөн жилд гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид нийт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүний 90 орчим хувь нь иргэдийн өмч хөрөнгөд гарсан гал түймэр.

Мөн ой хээр болон шар өвсний гал түймрийн дуудлага хаврын улиралд нэмэгддэг.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ой хээрийн түймрийн тав шар өвсний гал түймрийн 406 дуудлага бүртгэгджээ. Улмаар 114 га талбай шатаж байгаль экологид 39.5 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Хуурайшилтын улирал гуравдугаар сарын 20-ноос эхлэх гэж байна. Иймд урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах нь чухал" гэлээ.

  • Баярын өдрүүдэд иргэд хөдөө, орон нутгийг зорих нь нэмэгддэг тул баталгаатай зам гүүрээр зорчих, хурдаа тохируулах,
  • Сар шинээр зул өргөж, яаруу сандруу гарахдаа асаалттай орхисноос үүдэн гал гарч болзошгүй тул сайтар шалгах,
  • Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах,
  • Цагаан сарын бэлтгэл ажлын хүрээнд хулгайлах гэмт хэргүүд нэмэгдэж байгаа тул сонор сэрэмжтэй байх,
  • Угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг шалгах зэрэг зөвлөмжийг хүргүүллээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах