Цэс Close

Д.Амарбаясгалан: 111 сумын 117 мянган малчин өрхөд, өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын гишүүд зургаан багт хуваагдан орон нутгаар ажилласан. Энэ хавар өмнөх жилүүдээс хүйтэн байна гэсэн урьдчилсан дүн байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас зарим шийдвэр гарлаа.

14 аймгийн 111 суманд төмөр болон цагаархуу зудтай байгаа. Тиймээс сум бүрт 150 тонн тэжээлийн будаа, цагаан зудтай байгаа сум бүрд 75 тонн тэжээлийн будааг хүргэх ажлыг зохион байгуулна. Нэг малчин өрхөд дунджаар 250 кг-ын тэжээлийн будаа хүргэж өгөх тооцоо гарч байна. Хоёрдугаарт, Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргаж малчин өрхөд хоол хүнс хүргэж өгөх ажлыг зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.2 сая толгой мал хорогдоод байна.

Малчдад тусламж хүргэх ажлыг Улсын Онцгой Комисс(УОК) болон орон нутгийн удирдлагууд хамтарч яаралтай хэрэгжүүлнэ гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах