Цэс Close

Д.Ганбат: Бид өлсгөлөнгөө зогсоохоор ярилцаж байгаа

УИХ-ын даргын захирамжаар МАН, АН-ын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд хүргэх ажлын хэсэг байгуулагдсан. 

Тус ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болсон. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэхдээ... "УИХ өөрсдөө шийдвэр гаргаж байж, нэг хүний, нэг намын дарангуйлал үгүй болно. Цагаан байрнаас асуудлыг шийдээд байж болохгүй. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын төлөөллүүд шийдэх ёстой. Ажлын хэсэг байгуулагдсан. Тиймээс өлсгөлөнгийн асуудлыг зогсоох тал руугаа явж байна. Гэхдээ яг одоо зогсоосон шийдвэр гаргаагүй байна. Ажлын хэсэг ярилцаж байна. Ажлын хэсгийн шийдвэр, олонхийн гаргаж байгаа байдал зэргээс шалтгаална" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах