Д.Монголхүүг суллалаа
Иргэн Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр түүнийг цагдан хориод байсан.
Д.Монголхүү уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэв. Шүүхээс Д.Монголхүүг нэн яаралтай суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцох шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл үлдээх