Цэс Close

Д.Трамп “TRUTH social” нэртэй олон нийтийн сүлжээ нээхээр зэхэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Trump Media & Technology Group гэсэн медиа групп байгуулж, өөрийн платформоо эхлүүлж байгаагаа зарлажээ. “Америкийн эсэргүүцэгчдийн дуу хоолойг хаасан” технологийн том компаниудын дарангуйллын хариуд өөрийн нийгмийн сүлжээг бий болгож байна гэдгээ мэдэгдсэн Д.Трампын шинэ олон нийтийн сүлжээ нь “TRUTH social” нэртэй байх юм байна.

Трамп шинэ платформоо ямар ч цензур байхгүй хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд “бүх хүмүүст үг хэлэх эрх чөлөө өгнө” хэмээн амлаж байна. Тэрбээр  “TRUTH social”  олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Америк дахь сөрөг хүчний дуу хоолойг хаах зорилготой, нэг талын хүчинд үйлчилдэг технологийн томоохон компаниудтай нүүр тулах” бодолтой байгаа гэнэ.

Эргэн сануулахад... Америкийн экс Ерөнхийлөгчид Фэйсбүүк, Твиттер компаниудын хатуухан хандаж, энэ оны эхээр явагдсан сонгуулийн санал хулгайлагдсан, нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолийн үймээний үеэр үндэслэлгүй мэдэгдэл хийсэн гэдэг үндэслэлээр олон нийтийн сүлжээний хаягуудыг нь хааж, олон нийттэй харилцах боломжийг нь алдагдагдуулсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах