Цэс Close

Д.Энхжаргал: “Архигүй Баянхонгор” уриалгыг хэрэгжүүлснээр төрийн байгууллага баяр ёслолыг архигүй тэмдэглэж хэвшсэн

Эрүүл Мэндийг Дэмжих Сангийн захиалгаар “Иргэд залуучуудад, амралт, баяр ёслолыг архидан согтуурахгүйгээр тэмдэглэх шинэ соёлыг төлөвшүүлэх нь” нөлөөллийн аяныг  M&D agencyNiitlel.mn мэдээллийн сайтаас өрнүүлж байна.

Энэ хүрээндээ Баянхонгор аймгийн “Архигүй аймаг” хөтөлбөрийн талаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа.

  • Архигүй “Баянхонгор” уриалгыг хэрэгжүүлээд хэдий хэр хугацаа өнгөрсөн бэ?

Тухайн асуудал нь өөрөө гэмт хэрэг, зөрчил үүсэх гол шаалтгаан, нөхцөл болж байдаг бөгөөд жил бүрийн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж  судалгааны байгууллагаар дүгнэлт гаргуулах ажлыг 2018 онд зохион байгуулж, “Архигүй Баянхонгор” уриалгыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус шийдвэр гарснаар Төрийн байгууллага аливаа баяр ёслолыг архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэж хэвшсэн.

Мөн төрийн албан хаагчдыг согтуугаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон эсэхэд хяналт тавьж тухайн байгууллагын удирдлагад нөлөөллийн ажил арга хэмжээ зохион байгуулах талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

  • Энэ уриалгыг хэрэжүүлэхийн тулд ямар, ямар ажил төлөвлөж хийж байгаа вэ? Хамгийн үр дүнгээ өгсөн ажил юу вэ?

Төрийн байгууллагын хувьд төрийн албан хаагчидыг ажлын байранд болон албан томилолтоор ажиллахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцох асуудлыг байгууллагын дотоод журам, албан хаагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Бодлогын баримт бичгийн хүрээнд “Зөв амьдрал дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж энэ хүрээнд Иргэдэд чиглэсэн нөлөөллийн нэлээдгүй олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал “Сархадаас сална аа хө” уриалгыг дэвшүүлэн сургалт нөлөөллийн ажлыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Онцлог ажил бол архинд донтсон иргэдийг сайн дурын үндсэн дээр сэтгэл зүйн болон клиник эмчилгээг 28 хоног хэвтүүлэн үнэ төлбөргүй эмчилдэг “Жаргалтай амьдрал” төвийг байгуулан 3 дахь жилдээ ажиллуулж байна. Тус төв нь жилд дунджаар 120 иргэнийг эмчилдэг бөгөөд байгуулагдсанаас хойш дунджаар 424 иргэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эдгэрэлт 70 гаруй хувьтай байна.

  • Уриалгыг хэрхэн санхүүжүүлж байгаа вэ? Нэг иргэнийг архинаас гаргахын тулд хэдий хэмжээний зардал гарч байна вэ?

Тус төвд хэвтэн эмчлүүлдэг иргэдийн хувьд сэтгэл зүйн маш олон нөлөөллийн ажлыг төвийн сэтгэл зүйч нар нийдэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ бол нэг хүний 1,200.000 төгрөгийн зардал гардаг. Санхүүжилтийг 100 хувь орон нутгийн төсвөөс төлөвлөн зарцуулж байгаа бөгөөд жилд дунджаар 250 гаруй сая төгрөг зарцуулж байна.

  • Засаг даргын нөөц хөрөнгөөс 200 сая төгрөгийг жил бүр төсөвлөж, архинаас гарсан иргэдийн бизнес хийх болон амьдрах нөхцлийг нь сайжруулахын тулд хөнгөлөлттэй зээл олгодог гэдэг мэдээлэл бий?

Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран ажилд зуучлан төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 30 хувийг гэр бүлээр нь төсөл хөтөлбөрт хамруулан ажиллаж байна.

  • Архинаас гарсан иргэд ихэвчлэн ямар ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна вэ?

Хот тохижилт болон тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд оролцож байна.

  • Баянхонгор аймгийн иргэд болон ААН-үүд энэхүү уриалгыг хэрхэн хүлээж авсан бэ?

Гэр бүлийн тогтвортой байдал, тэр дундаа хүүхдийн эрхийн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт аливаа гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан нь архинаас болж байгааг бодит нөхцөл байдал болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт  харуулж байгаа учраас ойлголт, мэдээллийг, ил тод, тогтмол, ойлгомжтой хүргэвэл үр дүнд хүрдэг юм байна гэдгийг тус ажил харуулж байна.

  • Аймгийн хэмжээнд сард хэдэн өдөр архи худалдаалдаггүй вэ?

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хүрээнд согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхгүй өдрийг тогтоох бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл тус хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хуучин хуулийн хүрээнд долоо хоног бүрийн Даваа гарагт буюу сард 4 өдөр согтууруулах ундаагаар үйлчилдэггүй, худалддаггүй байсан.

 

ЭМДС-ийн захиалгаар бүтээв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах