Цэс Close

Европын улсууд AstraZeneca-гаас ээлж дараалан татгалзлаа

Европын улсууд, тодруулбал Герман, Нидерланд, Дани, Норвег, Исланд, Болгар, Ирланд зэрэг улс орнууд иргэддээ AstraZeneca вакцин хийх ажиллагаагаа зогсоолоо. Мөн Австри, Эстони, Латви, Люксембург, Литва зэрэг улс орон дээрх вакцинаас эрс татгалзсан байна.

Үүний гол шалтгаан нь тус вакцин хийлгэсэн хүмүүсийн цус өтгөрч буй тухай мэдээлэл цацагдсантай холбоотой юм. Швед-Их Британийн хамтарсан үйлдвэрийн буюу Оксфордын Их Сургуулийн эрдэмтдийн бүтээсэн гэх AstraZeneca вакциныг хэрэглэхэд асуудал байгааг Германы Канцлер Ангела Меркель өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр мэдэгдэж байсан.

Бельгид харин тус вакциныг “Aldi вакцин” гэж хямд барааны сүлжээ супермаркетийн нэрээр нэрлэх болжээ. Янз бүрийн харшил, нөлөө үзүүлж буй тул ийн нэрлэх болсон байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “AstraZeneca бидний хүлээсэн үр нөлөөг өгөхгүй байгаа нь жинхэнэ асуудал болж байна” хэмээн мэдэгджээ. Европын Холбооны Улсууд AstraZeneca вакцины 7.3 сая тунг худалдан авсан юм.

Германы Эрүүд мэндийн сайд Йенс Шпан тус вакцины эхний болон хоёр тунгаас татгалзаж буйгаа ч мэдэгдлээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах