Цэс Close

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хоёр зодолдсон уу

 Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын маргаан, сүүлдээ зодооноор өндөрлөсөн талаар “Зууны мэдээ” сонин мэдээлжээ. Өнгөрсөн сарын 21-нд У.Хүрэлсүх танхимаараа огцроход хамгийн их цочиж хүлээж авсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. У.Хүрэлсүхийн засаг огцорч байхад бөөсний онигоо шиг өнөөх л Сү.Батболдыг буртуутган зогссон. Өрөө л эхэлж Сү.Батболд руу дайраад эхэлсэн болохоос түүний тойрон хүрээлэгчдийн гүтгэлгийг Сү.Батболд нь тоосон ч үгүй.  “Би оффшор дансгүй, оффшор хөрөнгөгүй,  хуулийн байгууллагад хандана гээд л хэлчихлээ”.  Чуулганы танхимд хүн гүтгэсэн Ерөнхийлөгч  “төрийн эргэлт” гэдэг үгийг хэлсэн нь  бүүр ч ноцтой байлаа. Үнэн хэрэгтээ Сү.Батболд У.Хүрэлсүхийг огцроход түй ч хамаагүй. У.Хүрэлсүх ч Сү.Батболдоор хэлүүлээд Засгаа огцруулна гэж юу байхав. Чуулганы танхимд өрнөсөн энэ үйл явдлын маргааш тэвчээр алдсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөө рүү өөрөө яваад очиж.  Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүх хоёрын хооронд ширүүхэн маргаан өрнөсөн байна. Үйл явлын үеэр хэд хэдэн хүн байж таарч.  Ерөнхийлөгч  хэлэхдээ   “...Чамайг ингэнэ гэж бодсонгүй. Бас  Шүүхийн хууль юу болов оо. Чи яаж байгаа юм бэ” гэхэд У.Хүрэлсүх “... Таны байгуулсан шүүх Ц.Элбэгдоржийнхоос юугаараа ялгаатай юм бэ. Шударга ёсонд ялгаатай ханддаг шүү. Яагаад хариуцлага хүлээх ёстой хүмүүс зүгээр үлдээд байдаг юм бэ. Тийм учраас би шүүхийг авч байгаа юм” гэсэн байна. Ингэхэд нь Ерөнхийлөгч “...Чи Сү.Батболдын талд орж, түүнд худалдагдчихсан байна” гэжээ. Тэгэхэд нь У.Хүрэлсүх “...Яг үнэндээ Оюутолгойн гэрээг сайжруулахгүй гэж Аюулгүйн зөвлөлийн хурал дээр  ярьсан чинь протоколд үлдсэн шүү” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч “...Чи над дээр импичмент хийнэ гэсэн үү. Кноп чинь хүрдэг юм бол хийгээрэй” гэхэд У.Хүрэлсүх “...Таны туслах яахаараа шүүгч нар руу утасдаж ял төлөвлөдөг юм бэ” гэсэн байгаа юм. Төрийн ордон дахь Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн иймэрхүү зүйл ярьсан байна. Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн шилбэ рүү өшиглөж, У.Хүрэлсүх  нь Ерөнхийлөгчийн нүдэн тус газар цохисноор асуудал намжжээ. Намжсан ч гэж, дэргэд нь байсан хүмүүс салгасан ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах