Цэс Close

Жагсаал цуглаанаар иргэд хохирч, улстөрчид хождог хар дурсамж бидэнд бий

Цар тахлын нөлөөгөөр хөдөлгөөн хязгаарлах, хөл хорих үед хүмүүс цахим орчинд зарцуулах хугацаа энгийн үеийнхээс хэд дахин өсөж, нийгмийн сүлжээн дэх мэдээллээс үүдэж айдас, түгшүүр, сэтгэл гутрал гэх мэт сэтгэл зүйн хямралд өртөх эрсдэл нэмэгдэж байна. 

Гэтэл иргэдийн сэтгэлзүйн тогтворгүй  байдлыг ашиглаад цахим орчинд жагсаал цуглаан, бослого тэмцэлд уриалах хандлага ихэсч байна. Тэр тусмаа АН-ын нэр бүхий гишүүдийн талбай дээрх өлсгөлөн, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн үйл ажиллагааг дэмждэг бүлэг этгээдүүд цахим орчинд “жагсаал, үймээн самуунд” хатгасан утга агуулгатай пост, жиргээг ихээр явуулж байна.

Улс төрчдийн эхлүүлсэн жагсаал цуглаан юу болдог вэ гэдэг хар дурсамж бий. Эцэст нь иргэд бид л хохирч үлддэг учраас энэ төрлийн зар, постод итгэхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах