Цэс Close

Жейсон Момоа “Би үргэлж Акуамэн байх болно”

“Aquaman and the Lost Kingdom” кино нь Атлантисын хаан болсон Акуамэн хаант улсад нь нүүрлэсэн аймшигт аюул, нууцлагдмал нууц дахь дэлхий ертөнцийг хамгаалахын тулд шинээр хүчээ сорих агуу аяллыг дүрсэлсэн тулаант блокбастер кино юм.

Атлантисын хаан Акуамэний дүрийг Жейсон Момоа бүтээжээ. “Aquaman and the Lost Kingdom” киноны зохиол бичихэд оролцсон гэж мэдэгдээд байгаа Жейсон Момоа ярилцлагын үеэрээ “Би үргэлж Акуамэн байх болно.” гэж кино болон дүрдээ бусдаас онцгой дуртай байгаагаа илэрхийлсэн ба түүний бүтээсэн Акуамэн хүлээлт үүсгээд байна. Өмнөх ангид Акуамэнтэй эх нэгт дүү хийгээд хорон санаат Ормын дүрийг бүтээсэн Патрик Уилсон энэ удаад ч мөн адил тус дүрийг бүтээж байгаа нь сонирхол төрүүлж байна.

Олон нийтэд цацагдсан трэйлерт Акуамэн, Орм нарын харилцаа өөрчлөгдсөн байгаа нь илүү ихээр сонирхол төрүүлж байна.

Яхья Абдул-Матин II нь агуу хүч чадалтайгаар эргэн ирж дэлхий ертөнцийг заналхийлж буй Блэк Мантагийн дүрийг бүтээжээ. Өмнөх ангид аавыгаа алдаж Акуамэнтэй тулалдсан тулаанд ялагдсан тэрээр “Бүгдийг хүйс тэмтрэх болно.” гэсэн сүрдүүлгийн хамт хүч чадлаа гайхуулж, бас өөр баяр хөөрийг мэдрүүлэх ажээ. Мөн Атлантисын хатан хаан Атланнагийн дүрийг дахин бүтээсэн Николь Кидман сүйрлийн аюулд унасан дэлхий ертөнцийг аврах Акуамэний агуу аялалтай хамт явах аж.

Тулаант блокбастер “Aquaman and the Lost Kingdom” кино 2023 оны 12-р сарын 22-ны өдөр нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: Warner bros

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах