Цэс Close

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо

Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулж, ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна.

Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг энэ оны 05 дугаар сарын 06-ны өдөр   хүчингүй болголоо. Уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

May be an image of blueprint, ticket stub and text that says "Упсын едрийн 355/ Упсым монгод УЛСЫН ХУУЛЬ АИДЫН ТУШААЛ Улаанбаатар монгол УЛСЫН ХУУЛЬ зУй, дОТООД СайДЫН ГУШААЛ Журам батлах тухай ходопгеений аюулгуй байдлын тухай хуупийн дугаар зуйлийн OHOO дахь Улввнбостар Тушаал хучингуй болгох журам"-ь Хуний хавсралтавр баталсугай. 2.Тушаалыг харагжуулж ажиплахыг Цагдаагийн еренкий Р.Чингис!, воиллахыг Бодлогын хэрэгжилтийг 3.Знэхуг журмыг 2015 оны хангах, амгаалах, зерчилд дугаэр сарын хуулийн 01-ний едревс эхлэн дагаж .Журам дугаар хуулийн зуйлийн дугаар зуйлийн 46.2 дахь ХЭСГИЙГ тухай" Хууль зуйн дахь тус 9 буртгэлээс тушаалыг онЫ ДДОРЛИГЖАВ болгосугай. тушвалын (Т.Сухболд)-т, дотоод 2024 Цагдвагийн еренкий хэргийн аугар одрвес эХлэн мердсугэй. ХУЧИНГУЙ ኢሣያሻሳት' Б.ЭНХБАЯР DocanentatwwSail.2015 08 0923 Qañn.2024 15160051"

Энэхүү журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.

Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах