Цэс Close

Жолооч та зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч зарим аймагт их хэмжээний нойтон цас орсоны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Өвлийн дугуй солиход анхаарах зүйлс: 

Жолооч та өвлийн дугуй авахдаа дараах зүйлсийг сайтар бодолцоорой.
1. Хуучин дугуйны үйлдвэрлэсэн оныг онцгой анхаарах. Хэдийгээр хээ сайтай буюу хээний элэгдлийн хувь бага ч үйлдвэрлэгдээд 3 жилээс дээш ашиглагдсан дугуй уян налархай шинж чанараа алдаж хатуурсан байдаг.
2. Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай. Ингэхдээ
• АТ тэмдэглэгээ нь резин дугуй болон обудыг бүх төрлийн замд ашиглах тээврийн хэрэгсэлд (ATV) зориулсан болохыг тодорхойлно
• “TUBELESS” тэмдэглэгээ нь дотуур хаймаргүй ашиглаж болохыг илэрхийлнэ.
• М+S тэмдэглэгээ нь шавар болон цасны зориулалттай зохион бүтээгдсэн болохыг илэрхийлнэ.
Жолооч та автомашиныхаа дугуйг сонгох, солих үед эдгээр зөвлөмжүүдийг мөрдөж хэвшүүлснээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдлын бүлэгт хамаарах дугуйн аюулгүй ажиллагаа хадгалагдаж, зам тээврийн осолд өртөх магадлалыг тодорхой хувиар бууруулах боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах