Цэс Close

Ж.Амгалан: Хууль зөрчиж, халдвар түгээвэл гурав хүртэл жил хорино

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд байсан дам хавьталд орсон, түүнийг нь   цагдаа тагнуул бусад эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн иргэд дэг сахих шаардлагатай байгааг  ЦЕГ-ын дэд дарга, хурандаа  Ж.Амгалан мэдээллээ. 

Халдвар авсан иргэд нэгдүгээр хавьтал болон дам хавьтлын хүн, явсан газраа тодорхой санадаггүй, хэлдэггүй, маршрутаа нуух зэрэг байдлаас болж эрсдэлтэй байна. Энэ нь Монгол Улсын хуулиар зохицуулсан хуулийн заалтуудтай. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар заалт, эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Цаашид нэгдүгээр хавьтал болон дам хавьталд байсан иргэд хэнэггүй, санамсаргүй байдлаасаа болж халдварт өвчин түгээвэл хуультай, ялтай гэдгийг онцоллоо. 

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа  Ж.Амгалан: Эрүүгийн хуулийн 15.6.1 дүгээр заалт бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага албан тушаалтан тогтоосон хязгаарлалт, хорио цээр, бусад дүрэм журам, зааврыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгохоос 3 жил хүртэл хугацаагаар хорих, бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаанд хорих ялын шийтгэлтэй. Тиймээс  иргэд та бүхэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Шинжилгээнд хамрагдаагүй бол эдийн засаг болон өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг үгүй хийнэ. Дараа нь хуулийн хайчинд орох эрсдэл байгаа. Тиймээс иргэд та бүхэн шинжилгээнд хамрагдахыг  анхааруулж байгаа.  Цагдаагийн байгууллага одоогийн байдлаар 740 гаруй гомдол мэдээллийг авч шалгаж байна. Үүнээс 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаанд баривчлуулах, 590 хүн, хуулийн этгээдийг 290 гаруй сая  төгрөгөөр торгох арга хэмжээг авсан. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах