Цэс Close

Ж.Хатанбаатар: Үндэсний бөхийн допингийн шинжилгээг олон улсын дүрэм журмын дагуу авч, баталгаажуулдаг

"Допингийн хариу"-г  Ж.Хатанбаатар хувийн цахим хаягаараа авч, бөхчүүдтэй наймаалцдаг байсан байж болзошгүй тухай  isee.mn болон зарим нэр бүхий сайт мэдээлжээ.  Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, ардын эмч Ж.Хатанбаатар хэвлэл өгсөн ярилцлагадаа “Манай байгууллага Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний спортын тамирчдаас допингийн шинжилгээ авч, хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг олон талын оролцоотой цогц ажил. Оролцогч талуудын хийх ёстой ажил яг заагдсан дүрэм журмаараа явах ёстой.

Товчхондоо бол мэдээллийг албан ёсоор дамжуулах нь хамтын ажиллагааны гол хэлбэр гэсэн зарчим үйлчилдэг. Бид Конвенц, Коде-оо мөрдөж, хэрэгжүүлж л ажиллаж ирсэн” гэжээ.  Мөн бөхчүүдийн допингийн шинжилгээг тагнуул, цагдаа, АТГ, сурын холбоо, үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж авдаг. Тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд сорьцуудыг лабораторид хүргэх хүртэл бичлэг хийж, баталгаажуулдаг” гэдгийг тодотгожээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах